Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

З.Энхболд: АН даргаа сонгож, дүрмээ шинэчилнэ

Ардчилсан намын ҮЗХ-ын 48 дугаар хурал өчигдөр Туушин зочид буудалд 18.00 цагт эхэлсэн. Тус хурлаар намын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай, Ардчилсан намын Их хурлын товыг тогтох, Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай намын даргын илтгэлийг сонсож, АН засагласан 2012-2016 оны ажлын тайланг хаалттай хэлэлцсэн юм.
 
Хурлаас АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах шийдвэрийг гаргажээ. АН-ын Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм байна.
 
Мөн үзэл баримтлалаа тодорхойлон, гишүүд нь асуудлаа шийддэг, нээлттэй нам болж, дүрмээ өөрчлөхөөр тогтжээ.
 
ҮЗХ-ны хурал өнөөдөр үргэлжилнэ гэх мэдээлэл байгаа ч одоогоор тодорхой тов гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)