Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баян-Өлгий аймагт тусламжийн цуваа очлоо

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт энэ сарын 10-ны өдөр 17:00-17:30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр үргэлжлэн орсны улмаас гамшгийн хэмжээнд хүрч, олон арван айл өрх орон гэргүй болоод буй.  Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн аж.
 
Уг хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14 мянган ширхэг цэвэр ус, 14 мянган ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, 200 кг ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой, 90 кг хлорамин зэрэг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цувааг энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос гаргасан юм. 
 
Тусламжийг цувааг хүргэхээр  гарсан Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баян-Өлгий аймагт очсон байна.
 
Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж, тусламжийг хуваарилах бэлтгэлийг хэдийнээ хангасан талаар албаныхан дуулгалаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)