Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Францын үндэсний баярын өдөр террорист халдлага гарлаа

Өчигдөр буюу долдугаар сарын 14 бол Бастиллийн цайзыг эзэлсэн түүхэн өдөр юм. Энэ өдрийг Франц улс үндэсний баяраа болгон тэмдэглэдэг.
 
Өчигдөр энэ баярын өдөр террорист халдлага гарсан харамсалтай явдал болжээ.
 
Орой 22:30 цагийн үед Францын өмнөд хэсгийн Ницца хотод баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү ачааны машин дайран орж 77 хүний амийг хөнөөж 100 гаруй хүнийг шархдуулсан байна.
Ачааны машины жолооч бүрэн зэвсэглэсэн байсан ба хүмүүс рүү дайрахаасаа өмнө гал нээсэн гэнэ.
 
Дараа нь цагдаа нар түүнийг буудан хөнөөсөн юм.
 
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар автомашин хориглосон, зөвхөн явган зорчигчдод нээлттэй байсан гудамж руу ачааны машин 40-60 км/цаг хурдтай дайран оржээ.
 
Францын эрх баригчид уг хэргийг террорист халдлага гэж үзэн шалгаж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)