Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор долоон иргэн амиа алджээ

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь эрсдэж, 53 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж осол гаргасан байна. Энэ үед тэрээр зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын "Daewoo BS-106" маркийн автобусыг мөргөж зорчигч 22 настай эмэгтэй З, 25 настай эмэгтэй Л, 09 сартай эрэгтэй Д нарын гурван хүний амь нас хохирчээ. Мөн эл ослын үед нэг хүүхэд , гурван том хүн гэмтсэн байна. 
 
Харин Хөдөө орон нутгийн замд баяр нааадмын энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Архангай аймгийн Их тамир сумаас баруун хойш 10 км-т Эрдэнэтолгой сум Таван тээг гэх газар асфальтан замд Б жолоочтой Skoda Felicia маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Ч-ийн амь нас хохироосон байна. 
 
Мөн Налайх дүүргийн 014-р ангийн зүүн замд асфальтан замд H.Accent маркийн авто машины жолооч М осол гаргаж, явган зорчигч 57 настай эмэгтэй Н-ийг дайрч амийг нь хөнөөжээ.
 
Дээрх хэргийг Замын цагдаагийн газрын харьяа нэгжүүдэд шалгаж байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.217.91] 2016/07/14
МАН хар мөртэй. Хүний амийг мөнгөөр сольдог хүмүүсдээ хэлээч дээ