Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч 109 компанийн төлөөллийн хамт Монголд айлчилна

БНСУ-ын Худалдаа, Ах үйлдвэр, Эрчим хүчний яам ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтах 109 компанийн нэрийг Даваа гарагт зарлажээ.
 
Долдугаар сарын 14-18-ны хооронд үргэлжлэх айлчлалын үеэр Пак Гын Хэ ерөнхийлөгч Ази-Европын дээд хэмжээний уулзалтад (АСЕМ) оролцож, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзах юм.
 
Айлчлалын бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын хамгийн том 11 компанийн төлөөлөл багтах ба тэдний дотор Самсунг Электроникс, Хьюндэй Моторз, LG Electronics, Hanwha зэрэг группүүд оржээ.
 
Мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх вэб портал компани Naver багтаж байгаа гэнэ. Үүнээс гадна 62 жижиг, дунд компани, төрийн өмчийн 36 компанийн төлөөлөл багтаж байна.
 
Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн Тэнхим айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулахаар болжээ.
 
Өмнөд Солонгос нь Монгол улсын дөрөв дэх том худалдааны түнш хэдий ч худалдааны эргэлтийн хэмжээ харьцангуй бага байгааг ерөнхийлөгчийн эдийн засаг хариуцсан нарийн бичгийн дарга Кан Сеог-хүүн хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан байна.
 
Тэр “Монгол улс одоогоор худалдааны хамгийн том түнш Хятад, эрчим хүчний нэг номерын түнш Оросоос хамаарлаа бууруулахыг эрмэлзэж байгаа нь бидэнд боломж олгож байна” гэсэн юм. Өнгөрсөн онд хоёр улсын худалдаа $292 саяд хүрсний 84 хувь нь Өмнөд Солонгосоос Монголд хийсэн экспорт байжээ.
 
Кан “Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Монгол улс бол дэлхийн топ 10 байгалийн нөөцтэй орны нэг бөгөөд зэсийн нөөцөөр хоёрт, нүүрсний нөөцөөр дөрөвт ордог орон юм” хэмээн онцолсон байна.
 
Монгол улсын эдийн засгийн өсөлт 2011-2013 онуудад 13.8 хувьд хүрч байсан бол 2017 онд эргэн сэргэж түүний дараа жил 5.7 хувийн өсөлтөнд хүрэх тооцоог ОУВС гаргасныг энэ үеэр бас онцолжээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)