Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Скарлетт Иоханссон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой оддын нэг боллоо

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчний жагсаалтанд Люси киноны гол дүрийг бүтээсэн Скарлетт Иоханссон багтлаа. Тэрээр нэр хүнд бүхий уг жагсаалтанд багтсан анхны эмэгтэй бөгөөд хамгийн залуу жүжигчин болж байна.
 
Эдүгээ 31 настай жүжигчин бүсгүй карьерийнхаа хугацаанд боксоффист 3.3 тэрбум доллар хуримтлуулжээ.  Иоханссон дэлхий даяар хит болсон “Хэйл Сезар”, “Люси”,” Хөөр” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон билээ. Мөн Марвелийн таван ч кинонд дүр бүтээсэн.
 
Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчний жагсаалтад Камерон Диаз удаалсан байна. Тэрээр хамгийн баян жүжигчдийн жагсаалтын 19-рт мөн бичигджээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)