Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Насанд хүрээгүй хүүхэд мансууруулах бодис хэрэглэжээ

Нийслэлд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг буурахгүй байна. Ялангуяа, өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь нэмэгдэх болжээ. ХанУул дүүргийн 11 дүгээр хороонд өчигдөр үүрэг гүйцэтгэж явсан цагдаа нар 17 настай хүүг мансуурсан байхад нь барьсан байна.
Тус хорооны харьяа 17 настай И мансуурснаас гадна цэнхэр өнгийн капсултай эмийг биедээ авч явсныг хураан авчээ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбай дээр автомашиндаа ууттай өвс татаж байсан 26 настай Э-г шалгаж мансууруулах бодис хэрэглэснийг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)