Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Орон сууцны хямдралтай, урамшуулалтай өдөрлөг болж байна

Энэ сарын 01-02-ны хооронд Орон Сууцны Биржээс орон сууц худалдан авахаар сонирхож буй хүмүүст зориулан "Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг"-ийг  Мишээл барилгын их дэлгүүрт зохион байгуулж байна.
 
Өдөрлөгт очсоноор байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Мөн хуучин болон шинэ орон сууцнуудыг урамшуулалтай үнээр авах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Монголын ипотекийн корпорацийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байгаа аж.
Орон Сууцны Биржийн менежер Г.Наранхүү хэлэхдээ "Бид байр худалдан авах хамгийн тохиромжтой цаг хугацааны үеэр /наадмын дараагаас есдүгээр сар хүртэл/ энэхүү "Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.
 
Манай өдөрлөгийн зорилго бол олон газраар явж мэдээлэл авах биш, нэг цэгээс шинэ болон хуучин орон сууцтай холбоотой бүх мэдээллийг авч чадах орчныг бүрдүүлэх явдал юм.
 
Энэхүү өдөрлөгийн үеэр иргэд 30 гаруй байгууллагын орон сууцуудаас сонгож, улмаар м.кв нь 100,000-350,000 төгрөгөөр хямдруулан захиалгаа өгөх боломжтой. 
 
Тухайлбал:
 
  • “Ноёд констракшн”-ны Тарвалин хотхонд байр авахад төлөлтийн хэмжээнээс хамааран м.кв тутамд 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлэх,
  • “Монкон” компанийн тансаг зэрэглэлийн Мандала хотхонд байр захиалахдаа 30 ба түүнээс дээш хувийн урьдчилгаа төлсөн тохиолдолд сар тутам нэг хувийн хүү тооцон буцааж олгох,
  • “Рояал Констракшн Хаус” компанийн “Peace Town” хотхонд 30 хувиас дээш урьдчилгаа төлбөр төлвөл м.кв тутамд 100,000-200,000 төгрөгийн хямдрал үзүүлэх гэх мэт хөнгөлөлт эдпэнэ.
  • Энэхүү урамшуулалт худалдаанаас гадна шинэ орон сууц гэлтгүй хоёрдагч зах зээл дээр байгаа орон сууцыг сонирхох, Монголын Ипотекийн 
  • Эцэст нь хэлэхэд, долоодугаар сарын 1,2, 3-нд Мишээл барилгын их дэлгүүрт ирж, манай биржээс хүссэн мэдээллээ авч, зөвхөн эдгээр өдрүүдэд зарлагдах хямдралтай урамшуулалд хамрагдаарай" гэв.
  • "Sunny Town"-ны Борлуулалтын албаны ажилтан Д.Урандарь хэлэхдээ "Манай компанийн орон сууцуудыг сонирхсон хүн 100,000 төгрөг байршуулаад захиалгаа өгөх боломжтой. Түүнчлэн өдөрлөгийн үеэр захиалга өгсөн тохиолдолд нийт үнийн дүнгээс 10-20 сая төгрөгөөр хөнгөлөгдөх болно" гэлээ.

Хангарьд пропертизын ахлах менежер Т.Туяа хэлэхдээ "Манай компанийн хувьд долоодугаар сарын 10-ныг хүртэл хямдрал зарласан байгаа. Бидний хувьд тус өдөрлөгт зориулан м.кв-ыг 100,000 төгрөгөөр хямдруулж байгаа" хэмээн ярилаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)