Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өглөө

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтын хүрээнд зохион байгуулах  “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийж үзүүлэв. Энэ үеэр  АСЕМ-ын үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өглөө. Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулж, Монгол орны нэрийн хүндийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)