Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ам доллар 2005 төгрөг хүрээд байна

Өчигдрийн байдлаар 1962 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2005 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкуудад ам.долларыг 1962-1975 төгрөгөөр авч, 1985-1990 төгрөгөөр зарж байна. Өнөөдөр төв банкнаас валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.Банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс 70.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн саналыг биелүүлсэн байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)