Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хоёр хүн нас барсан онц ноцтой осол гарчээ

 Өчигдөр орон нутгийн замд автын ослоор хоёр иргэн нас барж, нийслэлд автын ослоор 4 хүн бэртсэн хэрэг Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. БГД-ийн нутаг Хасбаатарын Бичил хорооллын урд замд “Benz G550” маркийн авто машины жолооч Э нь “T.RAY-4” маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эмэгтэй Г нарын 4 хүн гэмтжээ.
 
Түүнчлэн ЧД-ийн нутаг дэнжийн гудамж, 31-р цэцэрлэгийн 64-р тойргийн урд замд “Т.Probox” маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 25 настай эрэгтэй С нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн. Орон нутагт буюу Төв аймгийн Аргалант сум Уушгийн хөтөлийн замд “K.K5” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 70 настай эрэгтэй С-ийн амь нас хохирсон. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 4-р баг Бага айраг гэх газар шороон замд “T.Land Cruise”r маркийн С жолоочтой авто машин онхолдож жолооч 48 настай эрэгтэй С-ийн амь нас хохирчээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)