Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ухаалаг гар утсыг барьцаалж мөнгө нэхэх хэрэг эрчимтэй нэмэгдэж байна

Ransomware буюу компьютерын мэдээллийг цоожлон барьцаалж мөнгө нэхдэг үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Тэгвэл энэ нь ухаалаг гар утасыг ч тойрсонгүй.
 
Өчигдөр буюу Лхагва гарагт Оросын Касперский Лаб компани Андроид системтэй гар утсыг барьцаалж мөнгө нэхэх хэрэг жилийн дотор дөрөв дахин өссөнийг мэдээлжээ.
 
Ингэсэн тохиолдолд тусгай хортой програм тухайн хүний гар утсан дахь бүх мэдээллийг цоожлоод мөнгө нэхсэн мэдээлэл дэлгэцэнд шиддэг. Ингэхдээ хугацаа тоолж, хэрвээ заасан хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол бүх мэдээллийг нь устгана гэж сүрдүүлдэг ажээ.
 
Нэхдэг мөнгө нь ойролцоогоор $100-$200 байдаг тухай Касперский мэдээлсэн байна. Ийм хортой програм нь iPhone утсанд нэвтрэх боломжтой хэдий ч одоогоор Андроид орчинд хүчтэй түгж байгаа гэнэ.
 
Касперскийн зөвлөгөө ёсоор хэрэглэгч нь татаж суулгаж байгаа аппликэшн болгондоо болгоомжтой хандаж, утасны мэдээллээ тогтмол нөөцөлж (backup) байх хэрэгтэй гэнэ. Хэрвээ эзлэгдвэл нэхсэн мөнгийг нь өгөлгүй нөөцөөсөө мэдээллийг буцаан сэргээж байх нь зөв ажээ.
 
Нэхсэн мөнгийг төлөх тусам ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжиж, тэдний итгэлийг сэргээдэг болохыг Касперский анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)