Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

"Монгол наадам” дууг маргааш нийтэд сонордуулна

Монголчууд бид Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа удахгүй тэмдэглэх гэж байна.
 
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаа бид шинэ сүлд дуутай угтах гэж байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадамын сүлд дуу болгохоор "Монгол наадам” хэмээх дууг гаргасан байна. Сүлд дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав хийж, үгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ. Харин хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.
 
"Монгол наадам” дууг рок пoп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучин амилуулсан бөгөөд ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролдсон аж.
 
Сүлд дууны клипийг маргааш буюу долоодугаар сарын 01-нд нийтэд хүргэх юм байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)