Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Э.Бат-Үүл: Та бүхний итгэл найдварыг хугалаагүй гэдгээ бардам хэлнэ

Хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийж байна.
 
Тэрбээр "Юуны өмнө Нийслэлийн СЕХ-нд талархал илэрхийлье. Маш сайн шударга ажилласан. Сонгуулийн үйл явцыг технологийн дэвшил ашигласнаар сонгогчдод итгэл үнэмшил төрүүлсэн.
 
Мөн АН-ыг дэмжсэн сонгогчиддоо талархал илэрхийлье. Ямар ч байсан нийслэлийн амьдрал их өөр болсон. Хөгжлийн итгэл найдварыг төрүүлсэн гэж бид үзэж байна. Дараа дараагийн даргад их өндөр шаардлага тавьж ажиллана гэж найдаж байгаа.
 
Нийслэлийн  АН-ын тухайд улс төрийн цунами байлаа. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг хүмүүс олон гардаг. Бүтээн байгуулалтаас илүү харлуулсан сонгуулийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй гүтгэн гүжирдэх замаар сонгуульд ялж болдог юм байна гэдгийг харууллаа. 
 
Гэхдээ ямар ч байсан тов тодорхой нэг зүйл нь МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Ер нь бол энэ сонгуулийн нэг чухал зүйл нь тайван замаар болж өнгөрлөө.
 
Бид гурван зүйлд л санаа зовж байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр зогсох вий. Эх баригчид ойлгож, дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёрт, төрийн үйлчилгээний супер маркет ажиллуулсан. Ард иргэддээ үйлчилдэг засаг захиргааг бий болгосон. 400 мянган хүн үйлчилгээ авсан байна. Үүнийг шинэ Засаг дарга үргэлжлүүлэх хэрэгтэй.
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг зогсоож болохгүй. Нэн ялангуяа Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй. Энэ бол аялал жуулчлалыг татах үйл ажиллагаа юм. 
 
Мэдээж хэрэг газрын авлигыг зогсоосон. Энэ авлига цааш үргэлжилбэл аюул болно. Та бүхний итгэл найдварыг хугалалгүй  дөрвөн жил ажилласан гэдгээ бардам хэлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)