Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгоно

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эцсийн байдлаар танилцуулж байна. /2016.06.30-ны өдөр 09:00 цаг/
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 22:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өглөө. 2016 оны сонгуулийн дүн 2012 оны (65.2 хувь) сонгуулиас 6.9 хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан гэлээ.
 
  • Аймгуудад: Сонгогчдын 75.5 хувь нь саналаа өгчээ.
  • Нийслэлд: Сонгогчдын 68 хувь нь саналаа өгчээ. 
 
"2016 оны УИХ-ын ээлжит Сонгуулийн урьдчилсан дүн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулж сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх түр үнэмлэх олгох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх болно" гэв
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)