Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Харилцаа холбооны зохицуулах газраас МЭДЭГДЭЛ хийлээ

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д заасныг дагуу хуулиар зөвшөөрсөн бүх арга, хэлбэрээр явуулж байсан Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны 24:00 цагаас өмнө албан ёсоор зогсоох ёстой бөгөөд сонгуулийн сурталчилгааг 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд аливаа хэлбэрээр явуулахыг хориглосон. 
 
Сонгуулийн тухай хуулийн 70.5.1-д зааснаар хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, 70.5.2-д зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон.
Иймд радио, телевиз, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон интернэт орчин, нийгмийн сүлжээ ашиглан сонгуулийн сурталчилгаа дамжуулж байгаа бүх талуудад Сонгуулийн тухай хуулийг дээдлэн сонгуулийн сурталчилгаа дамжуулахгүй, бусдад түгээхгүй байхыг үүгээр анхааруулж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)