Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийтийг хамарсан үйл ажиллагаа маргааш зохион байгуулж болохгүй

Маргааш  буюу зургаадугаар сарын 29-ний өдөр бол сонгуулийн санал авах өдөр. Тэгвэл зургаадугаар сарын 29, 30-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон. Мөн сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
 
Түүнчлэн сонгуулийн санал авах гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод,  модон  материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)