Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Э.Бат-Үүлгүй Улаанбаатар

 “Хагдарч” явсан Улаанбаатар дөрөвхөн жилийн өмнөөс “халиурч” эхэлсэн. Үүлтэй болсон Улаанбаатарт хөгжлийн хур бууж, бүтээн байгуулалтын “бослого” гарсан он жилүүд үргэлжилж байна. Гэр хорооллын хорт яндангууд эхнээсээ багасч, зам талбай сунгаж татсан гортиг шиг хүрээгээ тэлж, гэрэлтүүлэг, орон сууц, шинэ сургууль, цэцэрлэг борооны дараах мөөг шиг олширчээ.Түгжрэлгүй зам, түгжээгүй төрийн үйлчилгээ, стрессгүй амьдрал, эрүүл орчин. Энэ бүгд нийслэлчүүдийн зөв сонголтын үр шимд дөрөвхөн жилийн дотор бий болсон зүйлүүд юм.
 
Одоо харин нийслэлчүүд Э.Бат-Үүлийн багтай хамтарч өөрсдийн бүтээсэн энэ их ажлаа урагшлуулах уу, ухраах уу гэдэг сонголтын заагт тулж ирээд байна.Ухрах уу, урагшлах уу?
 
Хөгжлийн хөдөлгүүр эрчээ авбал хэрхэн урагшилдгийг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Харин ухарвал яах бол,хөгжлийн хөдөлгүүр унтарвал хэрхэх бол. Биднийг ямар ирээдүй, ямар Улаанбаатар угтаж байгаа бол.
 
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Э.Бат-Үүл болон түүний багийнхны хийсэн бүхнийг харлуулах, гутаах, доромжлох зохион байгуулалттай ажиллагаа хүчтэй явж байгаа. Сүүлдээ тэд Э.Бат-Үүлийг хотын хөгжлийг урагшлуулсан нь буруу мэт мэдээлэл гаргаж, түүний хийснийг засна, өөрчилнө гэх зэргээр явуургүй ухуулга хийж эхэллээ. Тэгвэл үнэхээр Үүлгүй Улаанбаатар ямар байх бол. Төсөөлөөд нэг үзье. 
 
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ЗОГСОЖ, ИРГЭД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА
Нийслэлийн ИТХ-аар Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг зогсоосноо зарлаж, гүйцэтгэгч 40 орчим компанийн гэрээг цуцална. Ингэснээр орон сууцанд ороод буй мянга мянган иргэний араас  энэ онд багтан шинэ байрны түлхүүрээ авахаар хүлээн суугаа мянга гаруй иргэн Төв талбайд гарч хэрүүл зарга үүсгэн, өлсгөлөн зарлахад хүрнэ.  
 
“САЙН ХАШАА” НУРНА
Барилгын ажил эхэлсэн ч гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоосноор орон сууцны нэг ч ажил эхлэхгүй. Жижиг бизнес хумигдаж, ажилгүйдэл газар авна. Хашааны газраа байраар солих хөтөлбөр бүрэн зогссоны улмаас энэ төслийг санхүүжүүлж байсан банк дампуурлаа зарлана. Ингэснээр эдийн засгийн маш хүнд, дааж давшгүй хямрал нүүрлэх юм. 
 
ГАЗАР ОЛГОЛТ ГАРЫН ҮСГЭЭР ЯВАГДАНА
Нийслэлийн газар олголтын асуудлыг хариуцаж байсан, муу нэртэй хуучин дарга Улаанбаатар хотын мээр болно. Ингэснээр нийслэлийн үнэт газруудөмнөх шигээзөвхөн хотын дарга болон дүүргийн хэдэн дарга нарын гарын үсгээр л олгогдож эхлэх юм. “Зүтгэл, итгэл, сэтгэл-Эх орон” ТББ-ын гаргасан “Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнгээс харахад л өмнө нь ямар шударга бус зүйлүүд явж байсныг мэдэж болно.
 
ОЛОН МЯНГАН ИРГЭН АЖИЛГҮЙ БОЛНО
Хот, дүүргийн тамгын газар, хэлтсийн ажилтнуудаас эхлээд автобусны жолооч, тохижилт үйлчилгээний цэвэрлэгч хүртэл олон мянган ажилтан улс төрийн шалтгаанаар ажилгүй болно. Сүүлд олон нийтэд цацагдсан МАН-ын удирдлагуудын нууц дуу бичлэг үүнийг нотолж байна. 
 
“72 МЯНГАН ИРГЭН ЖАГСАНА”
Цахим газар өмчлөл зогсоно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн үед цахимаар газар өмчилсөн 72 мянган иргэн хотын захиргааны өмнө жагсаж, энэ үймээн олон өдрийн турш үргэлжилнэ. Эцэст нь иргэд биш эрх мэдэлтнүүд ялна. 
 
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮҮДЭЭ ХААНА
АН-ын үед гаргасан иргэдийн амьдралд асар их хэрэгтэй шийдвэрүүдийг хянаж, буцааж, бүртгэлийг шинэчлэх үргүй их ажлыг хийж дийлэхгүйн улмаас “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний ажлыг зогсоохоос гадна ТҮЦ машин ачааллаа дийлэхээ болино. Хүнд суртал эргэн ирнэ.
 
ТҮГЖРЭЛ ИХЭСЧ, СТРЕСС НЭМЭГДЭНЭ
Дугаарын хязгаарлалт үйлчлэхээ больж,хуучин хар түүх эргэн ирж, түгжрэл, стресс, хэрүүл газар авна. Түүгээр барахгүй нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээр иргэд биш, эрхтэн дархтанууд том машинаараа тоос татуулан давхина. Тийм захирамж хүртэл гарна.
 
УХААЛАГ АВТОБУС “ТЭНЭГ” БОЛНО
Хөрөнгө оруулалт байхгүй гэх нэрийн дор улс төрийн шалтгаанаар ухаалаг автобус үгүй болно. Шахдалцсан, халаасны хулгай гарсан, хүйтэн, бохир автобус бий болж, кондукторууд ажилдаа эргэн орно. 
 
ХАРАНХУЙ ХОТ
Гэр хороололд битгий хэл хотын төвд шинэ гэрэлтүүлгийн ажил хийгдэхээ болино. Харанхуй хот бий болж, гэмт хэргийн гаралт үлэмж нэмэгдэнэ. Цагтаа АСЕМ-ийн зохион байгуулж, зам тавьж, гэрэл нэмж, өндөр өндөр барилга сүндэрлэж байсан Улаанбаатар хот эргэн “Утаанбаатар” болж, хогондоо баригдаж, авлига хээл хахууль идэгдсэн хот болно. 
 
Тэгвэл нийслэлчүүд бид үнэхээр ирээдүйн Улаанбаатарыг ийм байгаасай гэж хүсч байгаа гэж үү. Үгүй. Аз жаргалтай, эрүүл амьдралын төлөө Урагшилж эхэлсэн Улаанбаатарыг улам урагшлуулах хэрэгтэй. Үүлтэй Улаанбаатарт хөгжлийн хур орно. Урагшилна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)