Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Баянзүрх дүүрэг хүүхдийн асрамж халамжийн газруудыг дэмжиж ажиллана

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 2, хувийн хэвшлийн 10 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд хүүхдийн эрх ашгийг хамгаалж,  тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлж, цаашид амьдралд бие даан амьдрахад шаардлагатай бүхий л ур чадваруудыг эзэмшүүлэн хүний хөгжлийн талаас нь анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.
Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийн, тулгамдаж буй асуудлууд, дүүргийн зүгээс бодлогын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр асрамж, халамжийн төвүүдийн зүгээс хүүхдийн аюулгүй зорчих орчин нөхцлийг сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг мэдээлэх, илрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, хамтарсан багийн оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг дурдаж байв.
Түүнчлэн хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудал, гэр бүлийг эргэн нэгтгэхэд сэтгэл зүйн сургалтаас эхлүүлээд бодлогын хувьд асрамж халамжийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтүүдийг тавьсан.
Цаашид дүүргийн зүгээс асрамж халамжийн төвүүдийн удирдлагуудтай илүү өргөн хүрээтэйгээр тогтмол уулзалтуудыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, арга хэмжээ авч ажиллах юм.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)