Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхдийн киног Монгол дуу оруулгатайгаар хүргэхийг зөвлөжээ

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй кино театрууд үзвэрээ хүүхдүүдэд Монгол дуу орчуулгагүйгээр хүргэдэг.
Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өргөн дэлгэцийн кино театруудад шалгалт хийжээ.
Өргөө, Гэгээнтэн, Тэнгис, Хүннү синема зэрэг кино театрт дээрх дутагдлууд илэрч бага насныхан үзвэрийг ойлгохгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул Монгол дуу орчуулгатайгаар кино гаргаж байхыг зөвлөсөн байна.
Мөн театраар үйлчлүүлэгчдэдээ бие засах газрын болоод зогсоолын төлбөр авахгүй байхыг ,Гэгээнтэн, Хүннү синемад дотоодын кино бүтээгчдэд киноны орлогын дийлэнх хувийг олгож байх хүсэлтийг тус тус тавьсан аж.
Учир нь тэд дотоодын киноноос олсон орлогын тал хувийг уран бүтээлчдэд өгдөг байна
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)