Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Усанд осолдох дуудлага ихсэж байна

Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсахгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна. Өчигдөр гэхэд цагдаагийн байгууллагад усанд осолдож амиа алдсан гэх дөрвөн хэрэг бүртгэгджээ.
 
Тодруулбал, Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Хануйн голд нэг нас арван сартай хүүхэд живж амиа алдсан байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сум 2-р баг модон гүүрийн баруун талд Хэрлэн голд тус сумын 2-р багт оршин суух 41 настай эрэгтэй Г нь живж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Бас Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-ын үерийн усны далан уруу Э /эр.57/, Асгат сумын 1-р багт суух Н /эм.16 н/ нар ойчиж нас барсан байна. Одоогоор Н-ийн цогцос олдоогүй эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)