Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Унтаж байсан хүнийг дайрч амь насыг нь хохироожээ

Сүүлийн үед орон нутагт автын ослоор бусдын амь насыг санаатай санамсаргүй байдлаар хохироох харамсалтай хэрэг гарсаар байна. Өчигдөр гэхэд Төв аймгийн нутаг дэвсгэрт хувийн компанид харуул хамгаалагч хийдэг байсан эрийг дайрч амийг нь хохироосон хэрэг гарчээ.
 
Тодруулбал, тус аймгийн Заамар сум Хайлааст 3-р баг Халзангийн даваа Хайлаастын ам гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” уурхайд бутны дор унтаж байсан “Талын шонхор” харуул хамгаалалтын албаны харуул ажилтай 40 настай эрэгтэй Г-г, 26 настай Б нь “Land Cruizer-77” автомашин жолоодож яваад дайрч амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)