Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хувьцааны 300 мянгаас болж эрүүлжүүлэх байрны ачаалал ихссэн үү?

Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Эрдэнэс Таван Толгойн 322 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдан авах тухай шийдвэр гаргасан.
 
Уг шийдвэрийн хүрээнд хувьцаагаа зарах хүсэлт гаргасан иргэдийн дансанд энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн мөнгө нь орж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан "Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө нэмэгдэж, албадан саатуулах/эрүүлжүүлэх/ байрны ачаалал нэмэгдлээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм.
 
Энэ талаар бодит мэдээллийг Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Адьяахүүгээс тодруулахад,
 
"Улаанбаатар хотын есөн дүүрэг, Төмөр замын саатуулах байр/эмэгтэйчүүдийн/, Албадан саатуулах төв байр гээд 11 саатуулах байр үйл ажиллагаа явуулдаг. 11 байранд хоногт нийтдээ 200 гаруй хүн саатуулагддаг. 
 
Зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 110 гаруй хүн саатуулагдсан байна. Үүнээс хойш бага зэрэг өсөж 150-160 хүн саатуулагдаж байсан. Хувьцаа зарсан мөнгө иргэдийн дансанд орсон өдрүүдэд саатуулах байрны ачаалал нэмэгдсэн зүйл байхгүй. Саатуулах байрнууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь оргил ачааллын үед 300 гаруй хүн саатуулагдах тохиолдол байдаг" гэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)