Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн хамгийн хурдан комьпютерийг зохион бүтээжээ

Өчигдөр буюу Даваа гарагт Германд болсон Олон улсын Суперкомпьютерийн Чуулганы үеэр Хятадуудын бүтээсэн Sunway TaihuLight компьютерийг дэлхийн хамгийн хурдан нь гэж зарлажээ.
 
Вуши хотын Үндэсний Суперкомпьютерийн Төвд бүтээсэн уг компьютер LINPACK хэмжүүрээр 93 пентафлоп үзүүлэлтэнд хүрсэн нь хоёрдугаарт орсон Tianhe-2 компьютераас гурав дахин хурдан гэсэн үг юм.
 
LINPACK бол системийн тооцоолох чадлыг харуулдаг хэмжүүр. Sunway TaihuLight-ийн оргил чадал нь секундэд 93,000 их наяд үйлдэл гүйцэтгэх гэнэ.
 
Мөн уг компьютер нь бүрэн Хятадад үйлдвэрлэсэн гэдгээрээ анхдагч. Өмнөх Tianhe-2 нь Intel зэрэг гадны үйлдвэрлэгчдийн эд ангийг ашиглаж байсан бол энэ удаа 100 хувь Хятадад бүтээсэн байна.
 
Sunway TaihuLight-ийг цаг уурын судалгаа, дата анализ зэрэг янз бүрийн эрдэм шинжилгээний ажилд ашиглах гэнэ.
 
Уг супер компьютерийн зүрх нь ShenWei нэртэй, 3 терафлоп чадалтай, Хятадад үйлдвэрлэсэн чип юм. Энэ нь Intel-ийн Xeon Phi чиптэй нэг эрэмбийнхэд тооцогдож байна.
 
АНУ хамгийн орчин үеийн (Intel Xeon Phi гэх мэт) процессоруудыг Хятадад экспортлохыг 2015 оны дөрөвдүгээр сараас хориглосон тул ийнхүү Хятадын судлаачид өөрсдийн процессорыг зохион бүтээжээ.
 
Мөн өчигдөр Хятад улс анх удаагаа суперкомпьютерийн тоогоор АНУ-ын урд гарсан өдөр байлаа. Одоогоор Хятад улс 167, АНУ 165 суперкомпьютертай болоод байна.
 
Хятад улсад үлэмж хэмжээний дата боловсруулах хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор засгийн газар болон Байду, Алибаба зэрэг хувийн компаниуд суперкомпьютерийн салбарт ихээхэн хөрөнгө оруулах болсон юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар Sunway TaihuLight системтэй ижил түвшний суперкомпьютер бүтээхийн тулд АНУ-д доод тал нь хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)