Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Стар Трек киноны од өөрийнхөө машинд мөргүүлж амиа алджээ

Алдарт уран зөгнөлт Стар Трек киноны шинэ ангиудад Чеков хэмээх дүрд тоглож, олонд танигдсан Орос гаралтай жүжигчин Антон Ельчин өчигдөр Лос Анжелос дахь гэртээ санамсаргүй байдлаар өөрийнхөө машинд мөргүүлж, амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Студио Сити дахь гэртээ амарч байсан залуу жүжигчний машины араа гэнэт мултарч хойш өнхрөхдөө эзнийгээ шуудангийн хайрцагны тоосгон багана, хамгаалалтын хайс хоёрын завсар хавчуулж, амь насыг нь бүрэлгэсэн байна. А.Ельчин ослоос хойш удалгүй амьсгал хураасан гэж Лос Анжелос Таймс сонинд мэдээлэв.
 
Жүжигчин залуу дөнгөж 27-хон настай байсан юм. Тэрээр 2009 онд гарсан Стар Трек, 2013 онд гарсан Стар Трекийн хоёрдугаар анги Харанхуй руу хэмээх хоёр ангид Павел Чековын дүрийг бүтээж байлаа. Түүний өмнө алдарт жүжигчин өдгөө 79 настай Уолтер Коининг эл дүрийг амилуулж байсан юм.
 
Антон Ельчин нь 2011 онд Таатай галзуурал, 2015 онд Ногоон өрөө зэрэг кинонд тоглож байсан удаатай. Түүний тоглосон Стар Трек киноны гуравдугаар анги Star Trek Beyond кино ирэх сард нээлтээ хийх гэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)