Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Орон нутгаас ирж буй малын махыг нэгдсэн систем ашиглан зах, худалдааны төвүүдэд хуваарилна

Хөдөө орон нутгаас тээвэрлэн авч ирэх малын махыг шаардлага хангасан зах, худалдааны төвүүдээр худалдаалах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Иргэдийг эрүүл аюулгүй стратегийн хүнсээр хангах энэхүү зохион байгуулалтын арга хэмжээнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хотын Ерөнхий менежерт Т.Гантөмөрт үүрэг болгожээ.

Тус захирамжийн хүрээнд хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж энэ сарын 04, 05-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай хуралдсан байна.

Хуралдаанаар хөдөө орон нутгаас тээвэрлэн авч ирж буй малын махыг мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павилон, лабораторийн хүчин  чадлыг үндэслэн  хуваарилалт хийхээр төлөвлөжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)