Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Covid-19: ОХУ-ын иргэнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НарангэрэлCovid-19-ийн халдвар найм хоногийн өмнө 6 саяд хүрч байсан бол өнөөдөр 7 саяд хүрлээ. Халдварын тархалт АНУ, Бразил, ОХУ, Энэтхэгт эрчимтэй тархаж байна.

ОХУ-д 8984  шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Тува, Эрхүү, Чита-д өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс хил залгаа аймгууд өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Манай улсын хувьд 1224 хүн ажиглалтад байна. Нэг хүн ажиглалтаас гарсан.

24 цагийн ажиллагаатай 119 утсанд 170 дуудлага ирсэн бөгөөд зусланд гарахад ямар дэглэм барих талаар зөвлөгөө авсан байна. Шуурхай 119 аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургадугаар сарын 07-ны байдлаар ХӨСҮТ-ийн вируслогийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 46 сорьцонд шинжилгээ хийснээс 45-д коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Тус жолооч нь ОХУ-ын иргэн ажээ.

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирж буй тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан-Уул аймагт хийдэг. Энэ жолооч нь Монгол Улсад анх удаа орж ирсэн хүн. Нийт 29 жолооч орж ирснээс 28 нь коронавирус илрээгүй. Эдгээр хүмүүс хоорондоо хавьтал болоогүй тус, тусдаа ганцаараа орж ирсэн. Олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ Монгол Улсад энэ хүнийг эмчилнэ.  Биеийн байдал хэвийн, зовуурьгүй байна. Тавдугаар сарын 13-аас эхлэн өнөөдрийн хүртэл онгоц болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүст 2-7 удаа шинжилгээ хийгээд, дараагийн шат руу шилжүүлж байна. Өнөөдөр Австралиас 261 хүн ирнэ. Сэжигтэй тохиолдол гэж үзвэл бид ХӨСҮТ-д тусгаарлана

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)