УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт АН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт нар өрсөлдөж буй. Нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой хийж байгаа өнөөдрийн уулзалтад “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар оролцож, сурталчилгааных нь материалыг тараахаас эхлээд олон ажилд тусалсан нь залуусын анхаарлыг татаж, хэрэгт дуртай папрацчдын дуранд ийн буужээ.
УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үетэй давхацсан тул нэр дэвшигч нь сонгогчидтой хийх уулзалтын үеэр бусдыг тэврэхгүй, үнсэхгүй, гар барьж болохгүй гэдэг дэглэм барих шаардлагатай болж буй. Хэрэв зөрчвөл торгуулна. Эл дэглэмийг АН-аас нэр дэвшигчид нарийн мөрдөж, уулзалтад оролцож байгаа сонгогчдыг 1.5 метрийн зайтай суулган, мөрийн хөтөлбөрөө таниулан, сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.