Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана

 

ОХУ коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийг албадан гаргаж болзошгүй гэж Ерөнхий сайд Михаил Мишустин өнөөдөр мэдэгдлээ гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв.

Холбооны хууль тогтоомжид дурдсанаар гадаадын иргэний оршин суугаа байдал нь тэдний эрүүл мэндэд бодит аюул занал учруулж болзошгүй тохиолдолд түүнийг албадан гаргаж болно гэжээ.

Мишустин хэлэхдээ "Орос улсад коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурсан бөгөөд вирусыг маш аюултай өвчний жагсаалтад оруулсан байгаа" гэжээ.

ОХУ-д коронавирусын батлагдсан 2 тохиолдол байгаа бөгөөд тус улс өвчний тархалтыг зогсоох үүднээс Алс Дорнодын газрын хилийг бүхэлд нь хаасан байна.

ТАСС агентлаг Хятад иргэдийн Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, уг өвчнөөр оношлогдсон хүмүүсийг тусгаарлаж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байна гэж мэдээлэв. Мишустин нэмж хэлэхдээ: "Орос улс Хятад иргэдэд ажил, бүлгийн жуулчны виз олгохыг одоохондоо зогсоосон байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.188.118] 2020/02/11
амьд үхдэлийн халдвар