Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ЗанданШАТАРЫН нүүдэл

/Зураг дээр: Хонгор нутгийн дүү, Шатрын их мастер Ц.Батчулуунтай өрөг нүүж байгаа нь/

 

Улс төрчид амьдралдаа өөрийгөө бодоод нүүдэг, өрөөлийг түлхээд нүүдэг гээд олон янзын гавьтай, гавьгүй нүүдэл хийсээр улс төрийн амьдралаас буудаг. Ийм жишээтэй улс төрчид бидний амьдралд бэлэхнээ олон байна. Харин энэ дунд Гомбожавын хүү Занданшатар гавьтай, гавьгүй оноо авсан, алдсан нүүдэл биш харин улс орноо бодож нүүдэл хийдэг нь хийсэн үйлдэл, хийж байгаа ажлуудаас нь харагддаг. Нийгмийг, төрийг гацаанаас гаргах зорилго бүхий ҮХНӨ- нь бүтэн 12 жил хөдлөх гээд хөдлөж чадаагүй. Харин Г.Занданшатарын гишүүдтэйгээ ажиллах арга, эв дүй, хичээл зүтгэлийн чармайлтаар үндсэн хууль батлагдсан гэдгийг улстөрчид ч , ард иргэд ч , хэвлэл мэдээллийнхэн ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрний нэр ч , үйлдэл ч , үр дүн ч яг л шатрын нүүдэл лугаа адил юм байна гэдгийг түүний парламентийн даргаар ажиллаад 1 жил болж байгаа энэ өдөр эргэцүүлж суулаа.

 

Үг нь үргэлж хурц байдаг Буянгийн Жаргалсайхан  “ Г.Занданшатар гэж хэн бэ ? “ гэсэн гарчигтэй нийтлэл Фэйсбүүк хуудсандаа саяхан ингэж оруулжээ.
 

Г.ЗАНДАНШАТАР ГЭЖ ХЭН БЭ...

Өнөө цагийн өнгийг тодорхойлогч (Тэдний эрин үед амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч сур. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэдэг шиг) Х.Баттулга, У.Хүрэлсүх маш олон өрсөлдөгч гэхээсээ дайсантай. Хадан хясаа дээрээс түлхчих, тэвэрч байгаад сэлэм зоож мэдэх холбоотон, ханцуйдаа хутгаа нуусан журмын нөхөд гэж бий.
Өрсөлдөгч нар нь эгзэгтэй цаг үеэ хүлээн дайрахаа бэлдэж байдаг. Тийм учраас сэрэмж алдалгүйгээр нам доторхи зөрчил, тэмцэлд хайран цагаа үрдэг. Удирдагч нарын цаг хугацаа тийм ч удаан үргэлжилдэгүйг түүх гэрчилнэ. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хэтрүүлэгтэйгээр хэлэхэд тус тусын “дайсантайгаа” үзэлцээд өчүүхэн ч чөлөө завгүй байхад Г.Занданшатар “ваараа” барьж л байдаг.
Г.Занданшатарын хувьд илэрхий дайсангүй, шатар (нам) шигээ нэг хайрцагт ороод байдаггүй, бусдын эсрэг буу сэлэм бариад дуурайгаад байдаггүй хүн. Бүгд копидсон Хүрэлсүх, Х.Баттулга шиг гэдсээ татаад цээжээ түхийлгээд явах юм. Г.Занданшатар сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж чадсан байх. 1924, 1940,1960,1992 оны нэмэлт өөрчлөлтүүд түүхэнд үлдсэн лугаа адил Г.Занданшатарын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт их тодоор үлдээнэ. Цэрэг дайны хүчээр биш бийр янтайгаар улс төр хийж ирээдүйн өөрчлөлт, Монголын газрын зургийг зурж сууна.
Элдэв тендер, бизнест нэр холбогдоод байдаггүй Г.Занданшатар сул мэт харагдавч Үндсэн хуулийн өөрчлөлт, Н.Номтойбаярыг түтгэлзүүлэх чуулганыг эрс шийдэмгийгээр алх цохиж байгаа харагдсан. Яг цагаа тулбал Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёроосоо ч илүү шулуухан, түргэн байж мэдэх юм билээ.
Чуулганы хуралдаан дээр буу зурж, цэцэг өргөхөд хөл тавьж “дүрсгүйтсэн” Г.Занданшатар УИХ-ын дарга болоод нэг жил өнгөрч байна. Миний хувьд олон жилийн өмнөөс мэдэх өнөө цагийн улс төрч Г.Занданшатарыг элдэв шунал багатай, харьцангуй ном эрдэмтэй, жилдаа махруу, дайтах дайсан багатай, ар талд зогсох найдвартай нэгэн санагддаг. Та бүхэн юу гэж боддог вэ.

 

С. Доржхүү

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)