Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Булганыг яллагдагчаар татан шалгаж эхэллээ

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албатай хамтран шалгаж байгаа УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах ажлын явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсаны хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тул өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тогтоолыг танилцуулж, байцаалт авсан талаар өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ.

С.Зориг агсны гэргий Б.Булган нууцын баталгаанд гарын үсэг зурсан гэх мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Монгол Улсын төрийн болон албаны хуулийн тухай хуулийн дагуу төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг ба өмнө нь түүнээс нууцын баталгааг авсан учир өчигдөр Б.Булганы өмгөөлөгчийн өгсөн тайлбар нь ташаа мэдээлэл байсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)