Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны  "Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай" 53 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах болон Биеийн тамир  спортын тухай хууль, Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын алба хаагчдын бие, бялдар, чийрэгжилтийн түвшинг тогтоох сорилд хамрагдлаа.

Хүний бие махбодийн таван чанар болох  хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийг тодорхойлох хэмжилт, үнэлгээгээр 15-64 насны хүмүүсийн бие бялдрын түвшинг тогтооно. Ингэснээр Монгол улсын хүн амын эрүүл аюулгүй хэв маяг, зан үйлд сургах алтваад саад бэрхшээлийг даван туулах, бие сэтгэлийн тэсвэр хатуужилтай болгох зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.212.117.136] 2018/04/23
haana ve