Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Азийн түншлэлийн хуралдаанд 16 орны 120 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын  бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.
Хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцоно.

Азийн түншлэлийн хуралдааны  зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)