Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

2018 оны дэлхийн шилдэг гэрэл зургууд

Нидерландын нийслэл Амстердам хотноо өнгөрсөн пүрэв гарагт “World Press Photo 2018” олон улсын гэрэл зургийн 61 дэх уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон.  Уг уралдаанд "Франс-Пресс”мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Роналду Щемидт “Шатаж буй залуу” гэрэл зургаараа ялагчаар тодорсон юм. Уралдаанд Ингээд уралдааны зарим зургуудаас тайлбарын хамт сонирхуулъя. Уралдаанд нийт  дэлхийн 125 улсын 4548 гэрэл зурагчин 73044 бүтээлээ илгээсэн байна.

2017 оны тавдугаар сарын 3-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нэгэн мотоциклийн банк дэлбэрснээр 28 настай Хосе Виктор Салазар хэмээх эсэргүүцлээ илэрхийлэгч залуугийн хувцсанд гал авалцан шатаж эхэлжээ. Энэ "мөч”-ийг Роналду Щемидт гэрэл зургийн хальсанд буулгаж, зургаа “Венесуэлийн хямрал” гэж нэрлэсэн байна. Хосе Виктор Салазар нэг-хоёрдугаар зэргийн түлэгдэлттэйгээр амьд мэнд үлдэж чаджээ.
Оны шилдэг зургуудын нэг. Муслимын шашинтайгаасаа болж гадуурхагддаг Мянмарын баруун хэсэгт амьдардаг Рохингуа нарын эмгэнэлт амьдарлыг энэ зураг гэрчилнэ. Мянмараас дүрвэж Бангладешийг зорьсон дүрвэгсэдийн зарим нь хүрэх газраасаа найман километрийн наана ийнхүү нас баржээ. Завинд ойролцоогоор 100 дүрвэгч сууж явсан бөгөөд завь хөмөрснөөс 17 хүн л амьд үлджээ. Зургийг Тайландад 20 гаруй жил амьдарсан Австралийн зурагчин Патрик Браун авчээ.
Шилдэг зургийн нэг. 14 настай Айша охни "Боко харам” бүлэглэлд хулгайлагдсан нэгэн. Түүнийг амиа бөмбөг дэлбэлж амиа хорлохыг даалгасан ч тэрээр энэ аймшигт явдлаас зугатан амиа аварч чаджээ. Зургийг Австралийн иргэн Адам Фергусан авсан байна.
Шилдэг зураг. Лондонгийн Westminster гүүрэн дээр нэгэн солиотой этгээд машинаараа таван хүнийг дайрч хөнөөж олон хүнийг гэмтээсэн. Энэ үеэр гэмтсэн бүсгүйн зургийг Ройтерсын гэрэл зурагчиин Тоби Мэлвилл буулгажээ.
Шилдэг зураг. Мосул хотын мөргөлдөөний дараа иргэд хөрш Мамунаас тусламж авахаар дараалалд зогсож байгаа нь. Энэ зургийг Сири, Ирак, Мосул хотын асуудлаар голчлон зураг авдаг зурагчин Ивор Прикет даржээ.
Шилдэг зураг. ISIS-ын хяналтанд байсан сүйрсэн хотоос олдсон хүүг Иракын армийн нэгэн цэрэг олж халамжилж буйг гэрэл зураг буулгажээ. Энэ зураг мөн л Ивор Прикетийн бүтээл байна.

Үргэлжлэл бий

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)