Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Рианна шүүхэд дуудагдана

Дуучид зөвхөн олныг хамарсан тоглолт хийж, цомгуудаа борлуулснаар хөрөнгө мөнгө олдоггүй гэдгийг хүн бүр мэднэ. Тэд томоохон компани, корпорациудын баяр ёслол, үдэшлэгт уригдан дуу хоолойгоо өргөснөөр чамгүй орлого олдог билээ. Төдийлөн нэрд гараагүй дуучид, дэлхийн хэмжээний одод ч ийм үдэшлэгт орж ая дуугаа өргөдөг билээ. Барбадоссын дуучин бүсгүй Рианна энэ ёс жаягаас гаждаггүй. 
 
2013 онд Нигерийн Megalectrics гэдэг компани өөрийн нэгэн үдэшлэгт оролцуулахаар Рианнаг захиалжээ. Дуучин бүсгүйн 65 минут үргэлжлэх тоглолтын хөлсөнд 425 мянган доллар төлсөн гэнэ. Талууд гэрээ байгуулсан бөгөөд энэ мөнгийг гурав хувааж төлөхөөр болжээ. 
 
Ингээд Рианнад урьдчилгаа болгож 160 мянган доллар өгсөн аж. Гэвч энэ мөнгө Рианнагийн дансанд орсон даруйд түүний бие төлөөлөгчид тоглолтыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Түүнтэй гэрээ байгуулсан компанийн төлөөлөгч тоглолтыг хойшлуулахад бэлэн байв. Эцэс сүүлдээ Рианна уг тоглолтыг хийхээс татгалзсан хэдий ч мөнгийг нь буцааж өгөөгүй гэнэ. Харин одоо тус компанийн төлөөлөгч Крис Убоши 160 мянган долларыг эргүүлэн өгөхийг шаардан шүүхэд хандсан аж. Ингэхдээ мань хүн элдэв нөхөн төлбөр, алданги тооцохгүй гэдгээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)