Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Мария Шарапова 2 жил тэмцээнд оролцохгүй

Талбайн теннисний супер од Мария Шарапова сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, томоохон дуулиан тарьсан билээ. Тэгвэл Олон улсын талбайн теннисний холбоо /ITF/ өчигдөр хуралдаж, түүний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хаслаа.
 
Хэдийгээр М.Шарапова мельдонийг 10 гаруй жил хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан ч тусыг эс олж байгаа нь энэ. Ийнхүү тэрээр 2018 оны нэгдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох эрхээ хасуулав. 
 
Хэрвээ ITF түүнийг цагаатгасан бол “Рио-2016” олимпод оролцох болмжтой бүрдэх байлаа. Харин М.Шарапова ITF-ын энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаа мэдэгдлээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)