Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг олон хилчдийн өндөр ээж, онц хилчин, Олон таван яриагүй ч товч бөгөөд тодорхой хариулчихдаг энгийн хэрнээ эгэлгүй тийм нэгэн ээжийн хамт хүргэe. 30-аад жил хилийн зурвас дээр амьдрах энэ хүнийг Р.Хүү гэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Энгэр гашуун гэдэг газар амьдардаг. 5-р ангиасаа л мал маллаж эхэлсэн тэрээр эмээ өвөө дээрээ өссөн айлын том охин. Амьдралын янз бүрийн нугачаанд дарагдалгүй хэдэн малынхаа төлөө хөдөлмөрлөж явсаар өдийг хүрсэн. Саяхан "Алтан ботго"-ны эзэн болсон. Өөрийн гэх ганц хүүхэдгүй ч өрөөлийн олон мянган хилчин хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ санаж тэдэндээ л өнгөтэй өөдтэйг идүүлж өмсүүлэх гэж өдийг хүрч. Мотоцикль унаад л сумын төв орно. Ганц хоёроор хүнс барааг авна гэж үгүй. Арав 20-р нь авдар саваар нь авна. Үүнд нь өнөө л хүүхдүүдэд хэрэгтэй тамхи тариа чихэр боов байдаг. Тэр битгий хэл цэрэгээс халагдах гэж буй зарим дайчдад өмсөх бүрэн хувцсыг нь өгөөд явуулдаг гэнэ. Тэрээр үндэсний радио сонсоно. Сэтгүүл унших дуртай. Хүн ирэхээр тэрүүхэндээ баярладаг говийн өндөр ээж. Урт наслаарай. Утай гүмбэн яваарай. Хүсэл нь тэр гэсэн. #БиднийЦөөхөнМонголчууд