Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төсөл энэ оноос эхэлнэ

Далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төсөл энэ оны дунд үеэс албан ёсоор эхэлнэ. “Ocean clean up” төслийг хэрэгжүүлэгчид Сан-Францискогын булан дахь Аламида нэртэй тэнгисийн цэргийн хүчний мэдэлд байсан нисэх буудлыг түшиглэн энэ ажлаа эхлүүлэхээр болоод байгаа юм байна. 
 
Хүн төрөлхтөн өөрсдийн гараар байгаль дэлхийгээ бохирдуулсаар байна. Үүнд агаарын бохирдол, далай тэнгисийн хог хаягдал зэрэг бусад зүйлс орж байгаа. Эдгээр асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй ч гэлээ бага багаар цэвэрлэн багасгах ажил, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр байна. энэ харагдаж байгаа төхөөрөмж бол урт хоолойн тусламжтайгаар усан дахь хог хаягдлыг түүж авах зориулалтын төхөөрөмж юм. гэхдээ мэдээж усны гадаргуу дээр хөвж байгаа зүйлсийг л хамж авах зориулалтын. Энэ нь хуванцар материалтай хог хаягдал, мод гэх мэтчилэн зүйлс орж байгаа юм. энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө санхүүжилтийн авсан нь мэдээж. Одоогоор Аламида станцад усны хог цэвэрлэгч төхөөрөмжийг угсрах ажил хийгдэж байгаа. Энэ оны зун гэхэд анхны туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь ойролцоогоор метр урттай урт хоолойг далай тэнгисийн усанд байрлуулна гэсэн үг юм.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)