Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Юнисеф: Пакистан Улс нярайн эндэгдлээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна

 Нярайн эндэгдлийн түвшнээр Пакистан улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ өнөөдөр анхаарууллаа. 
 
 “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ЮНИСЕФ амьдралынхаа эхний 28 хоногт хэр олон нярай эндэж байгаагаар нь улс орнуудын нялхсын эндэгдлийн түвшинг тогтоосон байна. Пакистанд 1000 төрөлт тутамд 45.6 нярай эндэж байна. Тус улсын араас Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Афганистан  болон Сомали  орж байна. Дэлхийн хэмжээнд жилд нэг сар хүрэхээсээ өмнө 2.6 сая нярай энддэг. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 7000 нярай энддэг гэнэ. ЮНИСЕФ-ийн судалгааны тайланд дурдсанаар, нярайн эндэгдлийн 80 гаруй хувь нь төрөхийн хүндрэл, халдварт өвчнүүд, тухайлбал уушгины хатгаа, цусан халдвар болон менингиттэй холбоотой. Нярайн эндэгдлийг бууруулахын тулд эмч нарын чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахыг ЮНИСЕФ улс орнуудад уриаллаа.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)