Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр тодорлоо

Жил бүр шилдэг цаатанг шалгаруулдаг болсон. Хамгийн анхны шилдэг цаатангаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Ч.Батбаярыг шалгаруулсан байна. Тэрээр 147 цаа бугатай аж.
 
Цаатан ард түмэн баруун хойд зүгт орших Дархадын хотгороор нутагладаг бөгөөд зуны цагт жуулчдад цаа бугаа сонирхуулж, гар урлалын зүйлс худалдаалдаг. Тэд 7-10 долоо хоног тутамд нутаг сэлгэн нүүдэллэдэг. Өндөр настай цаатан хүмүүс эртний ёс уламжлал нь сүүлийн үед мартагдаж байгаад сэтгэл зовних болжээ. Цаа бугаа маллаж, нүүдэллэн амьдардаг эдгээр тува, монгол иргэн тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. 
 
Хамгийн сүүлийн тоон мэдээгээр Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдардаг бөгөөд 269 хүн өөрийгөө “цаатан” гэж тоолуулсан байна. Сумын төвд 150 гаруй цаатан иргэн аж төрдөг. Цагааннуур суманд 400 гаруй цаатан иргэн байдаг байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)