Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Баянгол дүүрэг Ахмад хөгжлийн ордонтой боллоо

Баянгол дүүрэг сар шинийн битүүний өдөр Ахмад хөгжлийн ордныхоо нээлтийг хийлээ. Нээлтэд дүүргийн ахмадууд болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ахмадын хорооны дарга Ч.Ганболд нарын албаны хүмүүс оролцов.
 
Ахмад хөгжлийн ордны хоёр давхар барилга болон тоног төхөөрөмжид зарцуулагдах нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдвэрлэснээр уг барилга ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд Ахмадын ордонтой анхны дүүрэг болжээ.
 
 
Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам дөрөв, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон тус төв нь ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээс гадна чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуул ажиллуулж байна.
 
Баянгол дүүргийн ахмадууд өнгөрсөн онд Ахмадын эмнэлэгтэй болсон бол одоо Ахмадын өргөөтэй боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус дүүргийн удирдлагууд ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхнийг шат дараатайгаар үргэлжлүүлэн хийнэ гэж нээлтийн үеэр онцлон хэлэв. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)