Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“URBAN BRAND” -ийг үүсгэн байгуулагч “ДЕНИМОН” ХХК бондоо хугацаанаас өмнө амжилттай эргэн төллөө

Монголын деним хувцас үйлдвэрлэлийн анхдагч "Денимон" ХХК нь хөрөнгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргасан нийт 755 сая төгрөгийн “УРБАН БОНД II”-ыг хугацаанаас өмнө амжилттай эргэн төллөө. “УРБАН БОНД II” нь хоёр транчиар хуваагдаж гарсан ба 7 сарын хугацаатай 17-19.5%-ийн хүүтэй бонд байсан нь зах зээлийн өгөөжөөс өндөр байлаа.  
 
Энэхүү бонд нь тус компанийн хоёр дахь бонд бөгөөд уг санхүүжилтээр “URBAN BRAND”-ын дор анх удаа куртка, пальтоны коллекц гаргахын зэрэгцээ намрын болон Цагаан сарын коллекцыг амжилттай зах зээлд нийлүүлсэн байна.
 
Урбан брэнд 2017 оны 3 дугаар сард анхны 320 сая төгрөгийн “УРБАН БОНД-I” -ыг 3 сарын хугацаатай гаргаж байсан бол 2017 оны 7 дугаар сард Урбан бонд II-ыг гаргасанаар зах зээл дээрээс 755 сая төгрөгийг татаж амжилттай хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн хугацаанд 2 удаа бонд гаргаж нийлбэр дүнгээр 1 тэрбум 70 сая төгрөгийн бонд гарган эргүүлэн төлөөд байна.   
 
Бондын андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)