Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээ

Манай улсын хэмжээнд 2017 оны байдлаар мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэн байна. Үүний 306 нь буюу 78.7 хувь нь орон нутаг бүртгэгджээ. Ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болж байна.
 
Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 48,192 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 41,257 буюу 85.6 хувь нь орон нутагт бүртгэлтэй бөгөөд үүний 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл аж. 
 
Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаат замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсын хувьд хэрэглэгддэг ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан болж байна. Мөн  хамгаалах малгайг хэрэглэдэггүй нь ослын үед амь насаараа хохирох гол шалтгаан нөхцөл болж байгаа юм. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)