Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Марк Цукербергийн хаягуудыг хакерджээ

Тэрбээр дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээг удирддаг  боловч энэ нь хакерчдын халдлагад өртөхгүй гэсэн баталгаа биш юм.
 
"Фэйсбүүк”-ийг үндэслэгчийн нийгмийн сүлжээнүүдийн хаягууд, тухайлбал "Инстаграм”, "Твиттер”, "Линкедин” болон "Пинтерест”-ийн хаягууд ням гарагт түр хугацаанд тасалджээ.
 
"Твиттер”-т 40 мянга гаруй дагагчтай хакерчдын "Ourmine” гэдэг бүлэглэл түүний хаягуудыг хакердсанаа мэдэгдсэн байна.
 
Тус бүлэглэлийнхэн Цукербергийн хаягийг хакердаж чадсанаа "Твиттер”-ээр бахдан зарлаж, түүнийг өөрсөдтэй нь харилцахыг хүсчээ.
 
Хакерчид "Сайн уу? Бид чиний "Инстаграм”, "Твиттер” болон "Пинтерест”-ийн хаягаар нэвтэрлээ. Яг одоо аюулгүй байдлыг чинь шалгаж байна. Бидэнтэй холбогдоорой” гэж бичжээ.
 
Цукербергийн "Инстаграм”-ын хаяг хакерчдын халдлагад өртсөн эсэхийг шалгах боломжгүй байгаа аж.
 
Тэрбээр Инстаграм”-д 30-хан зураг оруулсан боловч 600 мянга гаруй дагагчтай гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)