
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Эдгээр нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шаардлага тавьсан.Бид эрх баригчдаас хариу ирэхгүй бол хоёрдугаар сарын 01-нд жагсаал зохион байгуулна. Үүнтэй зэрэгцээд нийгэмд буруу ойлголт өгөх олон ажлыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Засгийн газрын 100 хоногоор хийгдсэн гэсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийгдсэн ажлууд байна.
Жишээ нь С.Зориг агсны аллагатай холбоотой ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлынхаа тоонд оруулсан байна. Энэ нь буруу. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалт дээр өрийг өрөөр дарахгүй гэж байгаа. Гэтэл эрх баригчид энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. ОУВС-ийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ улс оронд, иргэдэд хэрэгтэй ямар зүйл байгааг тайлбарлаж чадахгүй байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна" гэлээ.
Ц.Аюу